ФРАНЧАЙЗ

НҮҮР > БРЭНД > ФРАНЧАЙЗ

Та өөрийн Caffe Bene-тэй болмоор байна уу?

Халуун кофе, шинэхэн вафель аваад лаптопоо урдаа тавин ажиллах бүтээлч залуусыг Caffe Bene-д олж харна. Бүтээлч санааны ундарга болсон тус кофе шопын франчайз эрхийг авах мөрөөдөл танд байдаг уу? Тэгвэл танд мөрөөдлөө биелүүлэх боломж байна. Caffe Bene дэлхий даяар 1000 гаруй салбартай томоохон кофе шопын сүлжээ бөгөөд өдөр бүр хоёр салбар шинээр нээж байна. Caffe Bene нь Европ дизайны шийдэлтэй тухлаг орчинд халуун кофе, шинэхэн Бельги вафель, амтат Итали желато зайрмагаар үйлчлүүлэгчдээ дайлдаг ба мөн фраппено, коктейль, латте зэрэг төрөл бүрийн амтат унд болон шинэхэн нарийн боов, сэндвичийг үйлчлүүлэгчиддээ санал болгодог.

Caffe Bene франчайзын онцлог

  • • Хурдтай өсч дэвжиж буй олон улсын нэр хүндтэй кофе шопын эгнээнд нэгдэх алтан боломж.
  • • Брэндийн хүч, нэгдсэн маркетингийн ачаар мянга мянган үйлчлүүлэгчдийг татаж чадсан учраас энэ бизнест 100 хувийн ашигтайгаар ажиллах боломж таны өмнө нээлттэй.
  • • Дотоодын кофе шопын зах зээлд тэргүүлэгч, туршлагатай хамт олны дэмжлэг, зөвөлгөөнд тулгуурлан үйл ажиллагаа найдвартай явуулна.
  • • Caffe Bene бариста сургалтын төвөөс мэргэжлийн сургалт болон гарын авлагаар хангасан өндөр түвшинд бэлтгэгдэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээд зэргээр хангана.
  • • Логистикийн нэгдсэн төвөөс хамгийн чанартай түүхий эдийг хямд үнээр найдвартай нийлүүлж, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг байнгын сургалтын хамт үзүүлснээр франчайзын эзний цаг зав зардлыг ихээхэн хэмнэнэ.
  • • Салбарын засварыг мэргэжлийн баг гүйцэтгэж баталгаа өгдөг ба тоног төхөөрөмжийг баталгаат хугацаагаар ханган засвар үйлчилгээг түргэн шуурхай гүйцэтгэх мэргэжлийн засварчидтай, аюулгүй, найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлж өгч чаддаг.
  • • Таны сонгосон байршилд судалгаа хийн шийдвэр гаргахад шаардалагатай мэдээлэл, санхүүгийн тооцооллыг үнэн зөвөөр гарган өгч ашигтай зөвөлгөө өгнө.
  • • Мэргэжлийн супервайзорууд салбарт тогтмол зочилж бүтээгдэхүүний амт чанар, үйлчилгээний стандарт, салбарын үйл ажиллагаанд хяналт тавин зөвлөгөө өгч ажилладаг.
  • • Европ мастер кофе хуурагчийн удирдлаганд мэргэшсэн олон улсын сертификат бүхий мэргэжлийн кофе хуурагчидтай тул эх орондоо шинэхэн хуурсан хамгийн сайн чанарын кофегоор үйлчилдэг.